“Хүмүүжлийн эерэг арга”, “Угийн бичиг хөтлөх арга зүй”, “Эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй” цогц сургалт зохион байгууллаа

Гэр бүл, хүүхэд, задуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, Угийн бичиг хөтлөх арга зүй, Эцэг эхийн зөвлөл байгуулах гэсэн сэдвээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр  Налайх дүүргийн 23-р цэцэрлэгийн багш, ажилчдад цогц сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ хэрхэн зөв харилцах, хүүхдээ хүмүүжүүлэх явцдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг аргыг өдөр тутамдаа хэвшил болгох, хүүхэддээ хэрхэн үлгэр дуурайлал үзүүлэх талаар мэдлэг олгох зорилгоор “Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан А.Мөлдөржан, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг ухуулан таниулж, овог удмаараа угийн бичиг хөтлөн, үр удамдаа өвлүүлэн үлдээдэг заншилтай болох тэрхүү ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор  “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдвээр Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан Б.Одончимэг, албан байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж ажилтан албан хаагчдын гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүүхдүүдийг хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр мэргэжилтэн М.Саранцацрал “Эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй” сэдвээр  мэдээлэл хүргэн ажиллаа.