НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, дүүргийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилтан албан хаагчдыг спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, Засаг даргын дэргэдэх байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Засаг даргын дэргэдэх байгууллагуудын спортын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ГБХЗХХ, 119 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 6 төрлийн спортоор 10 байгууллагын 200 ажилтан албан хаагчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж,

1-р байр: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл

2-р байр: Биеийн тамир спорт хороо 1 алт, 5 мөнгө

3-р байр: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Худалдан авах ажиллагааны албаны хамтарсан баг 1 алт, 2 хүрэл медалиар тус тус шалгарлаа. Ийнхүү Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс  багийн нэгдсэн дүнгээр аварга болж 2 жил дараалан шилжин явах цомын эзэд боллоо. Та бүхэнд амжилт хүсье.