“Угийн бичиг, удмын түүхээ сэргээн хөтлөх нь” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллагдлаа”

Налайх дүүргийн Засаг Даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Угийн бичиг, удмын түүхээ сэргээн хөтлөх нь” сургагч багш бэлтгэх сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Иргэд, айл өрх, залуучуудад угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг ойлгуулах, угийн бичгийг сэргээн хөтлөх арга зүйг түгээн дэлгэрүүлэх, угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх зорилгоор угийн бичгийн сургагч багш бэлтгэх энэхүү сургалтыг зохион байгуулсан билээ. Сургалтад дүүргийн 7 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, угийн бичиг хөтөлдөг иргэд, ЕБС-уудын нийгмийн ажилтан, сэтгэл судлаачдаас бүрдсэн 21 ажилтан албан хаагч хамрагдсан. Цаашид эдгээр сургагч багш нар хороодын иргэд болон сурагчдад угийн бичиг хөтлөх арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийг хүлээж байна.