НАЛАЙХ ДҮҮРЭГТ “БИД ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол, эндэгдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-өөс санаачлан дүүргийн хэмжээнд анх удаа “БИД ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” зөвлөгөөнийг Соёлын ордонд амжилттай зохион байгууллаа.Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүүхэд хүмүүжүүлэх, ёс суртахуунтай гэр бүлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд дүүргийн 200 гаруй эцэг, эхийн төлөөлөл оролцож өөрсдийн дуу хойлоогоо хүргэж, санал бодлоо солилцлоо.
Мөн зөвлөгөөний үеэр дүүргийн 5-р хороо, Прокурорын газар, Боловсролын хэлтсээс эцэг, эхчүүдэд чиглэсэн холбогдох хууль тогтоомж, тоон мэдээ, зөвлөмж мэдээллүүдийг танилцуулсан бөгөөд Монголын “Үг урлахуй” нийгэмлэгийн тэргүүн, лектор Г.Бандицэрэн “Гэр бүлийн орчин, эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлахуйн ухаан” сэдвээр лекц уншсан.