“Ирээдүйн эзэд” мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс “Ирээдүйн эзэд” мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгууллаа. Ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус сургалтын үйл ажиллагаанд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчид хамрагдсан.