“Миний гэр бүл”, “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн тайлант өдөрлөг боллоо

Налайх дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль, нийгмийн ажилтан, ангиудыг тодруулах, тэднийг олон нийтэд сурталчлах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд зохион байгууллаа. Тайлант өдөрлөгийн үеэр

  • Анги хамт олон сурагчдын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж эцэг, эх, олон нийтэд сурталчилсан
  • Сургууль тус бүр “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрт оролцсон 6-9 дүгээр ангиудаас 1 шилдэг анги, “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрт оролцсон 10-11 дүгээр ангиудаас 1 шилдэг ангийг тус тус тодруулж, тухайн ангийн хийсэн тайлан танилцуулгыг хийсэн.
  • Мөн сургуулийн нийгмийн ажилтнууд 2 хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнасан.

Тайлант өдөрлөгийн үеэр Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн Д.Болорчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч, ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр нар оролцож амжилттай оролцсон анги, сургууль, нийгмийн ажилтнуудад шагнал гардуулсан.  Хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан шилдэг сургуулиар 119 дүгээр сургууль шалгарсан.

Хөтөлбөрт Налайх дүүргийн “Голомт” цогцолбор, “Эрдмийн оргил” цогцолбор, 119-р сургууль, 103-р сургууль, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн 6-11 дүгээр ангийн 935 хүүхэд хамрагдсан.

IMG_0032IMG_0049IMG_0245IMG_0079IMG_0007 IMG_0011 IMG_0021 IMG_0022    IMG_0055  IMG_0058 IMG_0069  IMG_0085 IMG_0109 IMG_0112 IMG_0124 IMG_0133 IMG_0036IMG_0150  IMG_0184 IMG_0190 IMG_0198 IMG_0181IMG_0220 IMG_0239 IMG_0152 IMG_0153 IMG_0157 IMG_0159 IMG_0161 IMG_0165 IMG_0166 IMG_0170 IMG_0171 IMG_0173Хөтөлбөрийн хаалтын анос 3х2