Танилцуулга

Манай байгууллага нь Налайх дүүргийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 25 дугаар захирамжаар “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ” нэртэйгээр анх байгуулагдсан.

2013 онд дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 14 тоот захирамжаар “ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ”, 2017 онд үйл ажиллагаа өргөжиж шинээр Хүүхэд хөгжлийн ордонтой болж, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/14 тоот захирамжийн дагуу “ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС” болж, захиргаа, хамгаалал, хөгжил, залуучуудын хөгжлийн төв гэсэн 4 албатай,  23 хүний бүтэц орон тоотойгоор 9 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгууллагын эрхэм зорилго нь Хүүхдийн эрхэд суурилсан ёс зүйг эрхэмлэсэн гэр бүл, залуучуудын хөгжил, хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд оршино.

• Удирдлагын манлайлал, төлөвлөлт, үр дүнгийн гүйцэтгэлийн сайжруулах
• Байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
• Байгууллагын төсөв хөрөнгө зарцуулалтыг хянаж, хуваарилах

• Хүүхэд хамгааллын чиглэлээрх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр,
бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх
• Нийслэлийн хүүхэд хамгааллын үйлчилгээ, салбар дундын нэгдсэн
зохицуулалтыг хийж, удирдлага арга зүйгээр хангах
• Хүүхэд хамгааллын үйлчилгээний нөлөөлөл, сурталчилгааны ажлыг
зохион байгуулах

• Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээрх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр
бодлогын баримт бичгийг мөрдөж, хэрэгжүүлэх
• Хүүхдийн Өөрөө Удирдлагын Байгууллагын үйл ажиллагааг дэмжих,
мэргэжил арга зүйгээр хангах
• Хүүхдийн авьяасыг дэмжих хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
• Хүүхдийн амралт, чөлөөт цагийн орчинг бүрдүү

• Байгууллагын гадаад, дотоод үйл ажиллагаа, төлөвлөгөөний биелэлт,
тайланд хяналт шинжилгээ хийж, үр дүнг тооцох
• Хүүхэд, гэр бүлийн судалгаа мэдээллийн санг бүрдүүлэх
• Мэдээллийн ил тод, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах