Налайх дүүргийн “GOOD NEIGHBORS” олон улсын төрийн бус байгууллагатай хамтран ажиллаа.

Ханиад томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “GOOD NEIGHBORS” олон улсын төрийн бус байгууллага урьдчилан сэргийлэх багцыг хандивлан хамтран ажиллаа.
Тус ажлын хүрээнд зорилтот бүлгийн 112 өрхийн 317 хүүхэд, 588 иргэдэд урьдчилан сэргийлэх багц болох гар ариутгагч, нянгийн эсрэг саван болон “Соёлч Налайхын иргэн та өөрийгөө болон гэр бүлээ коронавирусээс урьдчилан сэргийлье” зурагт хуудсыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 12 мэргэжилтэн 8 хороодын хэсгийн ахлагчидтай хамтран 2020 оны 02 дугаар сарын 20-28-ны хооронд байгууллагын эргүүл тандалт хийх 3 баг хувиарын дагуу ажиллаж хүн ихээр төвлөрдөг Буян Налайх худалдааны төв, Баянгийн бүрд зах, хороодын худаг, байрнуудын орцны хаалга, сүм хийдүүд, томоохон дэлгүүр зэрэг газруудад тарааж байршуулан ажилсан.